Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнөөр, Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга болон, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын даргаар шинээр томилогдогсдыг танилцуулна. Мөн нийслэлийн хэмжээнд 2012 онд хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга С.Очирбат мэдээлэл хийх юм байна. Энэ үеэр нийслэлийн лавлагаа мэдээллийн төвд хүлээн авсан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар болон, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд мэдээлэл өгөх ажээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )