Улаанбаатарт 1-3 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 06

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 хэм хүйтэн, говь талын нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 2-3 хэм дулаан байна.

Улааныаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 1-3 хэм дулаан байна.

 05 цагт Улаанбаатарт 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 32 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top