Энэ сарын 4-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Сүмбэр-Орд" орон сууцны хотхоны доод давхрын гараашид найман машин танигдахгүй болтлоо шатсанаас тус байрны оршин суугчид угаартаж, зарим нь Яаралтай түргэн тусламжийн төвд хүргэгджээ.
Гал гарах үед гараашид 39 автомашин байснаас найм нь галд өртсөн байна. Мөн 48 айлын нийт 154 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэнэ. Одоогийн байдлаар галын шалтгааныг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байгаа бөгөөд цахилгааны утаснаас үүдсэн байж магадгүй гэх таамаг байгаа юм байна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )