Баянзүрх дүүрэгт төлбөртэй зогсоол байгууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 06

 

Улаанбаатар хотод жил ирэх тусам автомашины тоо нэмэгдэж харин стандартад нийцсэн зогсоол дутагдаж байна. Гудамж талбайд машин тавьж болохоор бүхий л газар машин битүү дүүрчихсэн байдаг. Зориулалтын автозогсоол байхгүйгээс хэд хэдээрээ давхарлан зогсож, хаана л бол хаана бүр явган хүний зам дээр ч тавих тохиолдол цөөнгүй. Гарц гарам гээд ер нь хаа тааралдсан газраа машинаа орхин явдаг үзэгдэл нийгэмд ихээхэн бухимдлыг бий болгодог.

Энэ байдлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас автомашины нэгдсэн зогсоолыг байгууллаа. Цэргийн нэгдсэн эмнэлгийн өмнөх талбайг тохижуулан явган хүний зам, ногоон байгууламж зэргийг шийдэн өгч нийт 5700 м2 талбайд 150 машин зогсох боломжтой зогсоолыг ашиглалтад орууллаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Нарны үүсгэл” ХХК гүйцэтгэгчээр ажиллажээ. Уг зогсоолын 2 талын жигүүрийн замыг далангаар өндөрлөж өргөсгөж өгсөн байна. Гүйцэтгэлийг энэ оны 6 дугаар сарын 27-ноос 9 сарын 10-ны хооронд хийж дуусгажээ. Нээлтийн ажиллагаанд дүүргийн удирдлагууд иргэдийн төлөөлөл оролцлоо. Цаашид ийм зогсоолыг хэд хэдэн байршилд байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Төлбөрийн хувьд дүүргийн ИТХ-аар хэлэлцэж тогтоох аж.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.188) 2025 оны 03 сарын 13

зүүн дөрвөн замаас офицер орох зам тавьсан ххк бүх зогсоолыг залгив

1  |  0
Top