Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 07

“Монгол ньюс” мэдээллийн төвд:

11.00 цагаас Соёлын тэргүүний ажилтан, хөөмийч Н.Наранбадрах, ҮДБЭЧ-ын хөөмийч Ц.Цогтгэрэл нарын уран бүтээлийн “Монгол сонгодог хөөмий” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.

13.00 цагаас Монгол зурхай ба Чингис хааны төрсөн өдөр” сэдвээр түүх судлаач эрдэмтэд мэдээлэл хийнэ.

14.00 цагаас МАН-аас 12, МАХН-аас 12 хүнийг эрүүл тулаанд дуудах талаар ИТХ-д нэр дэвшигчид мэдээлэл хийнэ.

Хэвлэлийн хүрээлэнд:

10.00 цагаас “Монголын компанийн засаглалыг хэрхэн үнэлэхээр болсон бэ?” хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд болно. Хэлэлцүүлэгт “ТэнГэр санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал М.Болд оролцоно.

-”Номын ертөнц” төвөөс зохион байгуулж буй номын баяр өнөөдөр Улаанбаатар бизнес хөгжлийн төвд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top