Сонгодог урлагийг хөгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг наадам хэдхэн хоногийн өмнө эхэллээ. Энэ жил “Сонгодог бүтээл-2012” нэртэйгээр баруун бүсийн аймаг буюу Завханаас эхлээд байна. Тун удахгүй төвийн бүсийн аймаг болох Өвөрхангайн хөгжимт драмын театрын тайзнаа энэ сарын 8-ыг хүртэл үргэлжилнэ. Төвийн бүсийн наадамд Төв, Орхон, Дархан-Уул, Булган, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймаг оролцоно.
Аймгуудын уралдаанд оролцох бүтээлүүд:
1. Өвөрхангай – У.Шекспир “Ричард ван” эмгэнэлт драмын жүжиг
2. Эрдэнэт – У.Шекспир “Лир ван” эмгэнэлт драмын жүжиг
3. Хөвсгөл – У.Шекспир “Шуурга” эмгэнэлт драмын жүжиг
4. Төв – У.Шекспир “Ромео, Жулетта” эмгэнэлт драмын жүжиг
5. Булган – Ч.Чимэд “Арын албаныхан” драмын жүжиг
6. Архангай – Юджен О Нилийн “Тамын дурлал” уянгын драмын жүжиг
7. Дархан – Генрих Ибсен “НОРА”
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )