Үг хэл, үзэл баримтлал, үйл хэргээрээ ямагт хүмүүсийн анхаарлыг татаж байдаг өвөрмөц нэгэн эрхэм бол “Сэтгэшгүй” эмнэлгийн их эмч, С.Хүрэлбаатар. Ховсын шинжлэх ухааныг Монголын эрдэмтэн мэргэд, нөлөө бүхий хүмүүст таниулах гэж амьдралынхаа 20 гаруй жилийг “үрж” байгаа С.Хүрэлбаатар эмчийг харин манай урд хойд хөршийнхөн тэр дундаа дэлхийн шинжлэх ухааны академи хүлээн зөвшөөрч хамгийн өндөр шагналаа өгсөн түүхтэй.
Монголын анагаах ухаан, төр засгийн өндөрлөгүүдээс түрүүлээд Монголын ховсын шинжлэх ухааны тухай номоо герман хэл дээр хэвлүүлж Германы нэртэй “Von Goethe Holding” ХК-ийн хэвлэлийн компанитай хамтран Швейцарь, Герман, Австрийн зах зээл дээр түгээгээд байгаа тэрээр удахгүй англи хэл дээр хэвлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа юм байна.
Харин нэгэн шинэхэн мэдээ дуулгахад С.Хүрлээ эмч маань “Ярилцлага, нийтлэл, “Дурлалын өшөө авалт”, “Биеэ үнэлэхийн ухаан”, “Дурлал үгүй хайр”, “Монголын ховс, био орон зайн өвчлөл” зэрэг таван номоо уншигч олон түмэндээ хүргэж байгаа бөгөөд Монголын утга зохиол шүүмжлэгч нараас өндөр оноо авсан байна.
Ийнхүү эмч мэргэжлийнхээ хажуугаар хоёр роман, нэг мэргэжлийн ном, хоёр хүүрнэлийн зохиол туурвиад байгаа С.Хүрлээ эмчийн бас нэгэн хосгүй авъяас нь ном бичих бололтой.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )