Шатахууны нөөц хангалттай гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 07

Өнөөдөр Уул уурхайн яамнаас хэвлэлийн бага хурал зарлаж  "Шатахууны үнийг нэмэхгүй байх янз бүрийн арга хэмжээ авч байгаа, мөн шатахуун стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн учраас үнэ нэмэх байсан ч харьяалах яам, Засгийн газарт мэдэгдэж, зөвшилцөх ёстой" гэж мэдэгдэв. Гэвч өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн “Шатахууны үнэ нэмэгдэх нь”  гэсэн таамаг өнөөдөр 18.00 цагт бүх компаниуд үнээ зэрэг нэмэх нь  гэж тархсан юм. Энэ талаар  Уул уурхайн яамны Газрын тосны газрын орлогч дарга Г.Өлзийбүрэн  “Хэрвээ Засгийн газар чиглэл өгөөгүй байхад нефть импортлогчид  үнээ нэмэх юм бол үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах ч арга хэмжээ авч болно. Шатахууны нөөц хангалттай байгаа. Өнөөдрөөс шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд хязгаарлалтаа зогсоосон. Ер нь бол 30-40 хоногийн нөөц байгаа тохиолдолд хэвийн гэж үздэг. Өнөөдрийн байдлаар А-80 бензин 44 хоног, АИ-92 бензин 43 хоног, дизель түлш 12 хоногийн нөөцтэй байна”  гэлээ.  
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top