Эрдэмтэд Чингис хааны төрсөн өдөрт санал нийлэхгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

Энэ сарын 14-нд Чингис хааны төрсөн өдөр тохиож байгаа хэмээн үзэж монголчууд энэ өдөр бүх нийтээр баярлаж, амрахаар болсон хэдий ч одоог хэр нь маргаантай байгаа. Зарим эрдэмтэд “Чингис хаан өвлийн эхэн сарын шинийн 1-нд төрсөн болохоос биш 11 дүгээр сарын 14-нд төрсөн юм биш” хэмээн үзэж байна. Ийн байр сууриа илэрхийлсэн хэсэг эрдэмтэд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэдний үзэж буйгаар Хүн нэг өдөр төрдөг бол Их хаан «Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн» түүхэн сурвалжтай ч Ерөнхийлөгчийн зарлигаар 11 дүгээр сарын 14-н гэж муйхарлалаа. Энэ нь учир дутагдалтай байна. Тодруулбал, 2014 онд намрын адаг сарын 23 таарч зарлиг түүх хоёр улирлаар зөрчилдөж эхлэнэ. 2050 он хүртэл зөвхөн 2023-2024 онд 11 сарын 14 нэг л удаа таарна. Бусад бүх жилд өвлийн тэргүүн сарын нэгэн биш болж төөрөлдөнө. Харин "Билгийн тооллоор өвлийн эхэн сарын шинийн нэгэн" гэж тогтоовол: 2015 онд 12 дугаар сарын 13. 2016 онд 10 дугаар сарын 31 гээд дараалсан хоёрхон жилд гэхэд 44 хоногийн зөрүүтэй ой хийж түүхийн элэг доог болно гэсэн юм. Мөн Билгийн тоолол, Манж Хятадын хуанлийг 1704 оноос Монголчуудад хүчээр тулган төрийн хэрэгт хэрэглэсэн.

  Түвдийн Төгсбуянт литийг 1911 оноос шашны зорилгоор орлуулан засварлаж хэрэглэсэн хэмээсэн юм. Харин өвөг дээдсийн улирлын тоолол буюу хүннүгийн үеэс сурвалжтай 2000 гаруй жилийн түүхтэй, 1940-өөд он хүртэл Хөдөөнийхөн барьж байсан нар /арга/, cap /билэг/, оддын аугаа тоолол. Нүүдэлч малчдын энэ өв соёл өнөөгийн шинжлэх ухааны дүгнэлттэй олон талаар нийцэж байгаа нь гайхамшиг болно. Энэ зурхайгаар өвлийн тэргүүн сарын шинийн 1 өдгөөгийн 12-р сарын 22, ес эхлэх, ертөнц хамгийн богино өдрөөс уртсах өдөрт шилжих бэлгэт сайн өдөр тогтмол таарч байна. Иймээс монголын төр түүх соёлоо үгүйсгэн гадаадын дарангуйлал ноёрхлын ул мөрийг тодруулан дагах биш, өвөг дээдсийн эрдэм ухаанаа эрхэмлэх ёстой. Модыг литрээр. мойлыг нь литрээр хэмждэггүй шиг Улирлын зурхайгаар бүтээсэн түүхийг урд газрын хуанлигаар тооцох нь буруу юм шүү гэдгийг хэллээ. Мөн энэ мэт төрийн зарлигаар их хаан төрсөн өдөргүй болж самуурах нь хэмээсэн юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top