"Sweetymotion" хамтлаг энэ сарын 23,24-нд “Аса” циркт 15 жилийн ойн тоглолтоо зохион байгуулах гэж байгаа билээ. Нэлээд сүр дуулиантай хийх гэж байгаа гэсэн. Тиймдээ ч реклам сурталчилгааг “бөмбөгдөх” шиг болж байгаа. Саяхан тэд Монгол хэлээр хоёр дахь удаагаа хэвлэгдэж буй “Play boy” сэтгүүлийн нүүрийг нүцгэн биеэрээ гоёжээ. Энэ нь тэдний хар PR аж. Өнөөгийн нийгэмд гаж сэтгэхгүй л бол хэчнээн сайхан тоглолтыг тухайн хамтлаг, дуучны хэдхэн фэнээс нь өөр хүн үзэхгүй болсныг тэд ойлгосон биз ээ. Энэ сэтгүүл дээрх зургийг нь харсан хүмүүс “Тоглолтынхоо тайзан дээр нүцгэн гарах гэж байгаа юм биш байгаа. Гэхдээ өмнөх тоглолтууддаа хөхний даруулга, богино банзал өмссөн л болохоос биш бараг ялгаагүй дээ" гэх нь сонсогдоно.
У.Бодол

Сэтгэгдэл ( 0 )