Орчуулгын киноны эрэгтэй жүжигчид нэгдэв

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

“Рояал” телевизийн кино алба нь телевизийнхээ 1 жилийн ойд зориулан монголд өмнө нь хийж байгаагүй шинэлэг зүйлийг хийжээ. Тодруулбал МУГЖ Г.Равдан, МУГЖ Н.Нэргүйбаатар, МУСТА Дарамсүрэн, МУСТА Наранбаатар болон  МҮОНТ, UBS телевиз, TV5 телевиз, TV9 телевиз, MN25 телевиз, Боловсрол суваг телевиз, TM телевиз, Эх-Орон телевиз, Royal HD Залуусын телевиз, NBS телевизийн дуу оруулагч жүжигчдийг нэгтгэсэн байна. Өөрөөр хэлбэл үзэгчдийн чихэнд хоногшсон дуу хоолой болох орчуулгын киноны жүжигчидтэй хамтран Оросын нэрт найруулагч Никита Михайлковын “12” хэмээх сонгодог уран бүтээл дээр ажилласан гэнэ. Нийт 15 жүжигчин нэгдэн дуу оруулсан түүх манай орчуулгын киноны түүхэнд ховор бөгөөд энэхүү бүтээлд хамтарсан уран бүтээлчид өндөр сэтгэгдэлтэй байв. Энэхүү бүтээл нь “Рояал” телевизийн нэг жилийн ойн өдөр болох 2012 оны 11-р сарын 11-нд 21:30 минутаас гарах юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top