МН мэдээллийн төвд 11-р сарын 8-ны өдрийн 14:00 цагаас Хөх монгол бүлгэм хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд, Бид орон нутгийн сонгуульд энэ удаа оролцоогүй, урьд нь их хурлын сонгуулиар МУНН-тай хамтран оролцсон. Сонгууль гэдэг зүйлд оролцож үзлээ. Ийн оролцсоны учир нь энэ залуучууд улс төрийн хүрээнд ч өрсөлдөх чадвартай юм байна шүү гэдгийг харуулахыг зорьсон хэмээлээ.
Харин энэ удаагийн хурлын зорилго нь сүүлийн үед томоохон асуудал үүсгээд байгаа барилгын асуудалтай холбоотой болон сүүлийн жилүүдэд борооны дараах мөөг шиг олноороо байгуулагдах болсон вьетнам авто засварын газруудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ хэмээсэн юм. Тиймдээ ч эдгээр асуудалтай тэмцэх цаг нь болжээ. Үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ. Бид монгол хүн, Монгол эх орондоо хэнд ч дарлуулах ёсгүй. Монгол эх орондоо эзэн шиг байх ёстой. Эзэн зочны харьцааг байр байранд нь байлгах ёстой гэсэн зарчмыг хууль ёсны дагуу баримтлан ажиллах болно гэдгийг хатуухан мэдэгдлээ. Сүүлийн үед нийслэлд бүртгэлтэй автомашины тоо 150 мянга хол давсан. Тэдгээрийн дийлэнх нь насжилт ихтэй, эвдрэл гэмтэлтэй байдгаас авто засварын газрын эрэлт хэрэгцээ ч бас өндөр байдаг.
Харин энэ сэжүүрээс лавхан атгаж, боломжийг жинхэнэ утгаар нь ашиглаж байгаа газар бол вьетнам засварын газрууд. Эдгээр газрууд монгол хэрэглэгчдийг хохироосон асуудал их гарсан талаар Хөх Монгол бүлгэмийн УЗ-ийн гишүүн н.Шинжээравдан ярилаа. Түүний ярьснаар, Вьетнам нэртэй авто засварын газруудын ард эзэн нь гэж Монгол ч хүн байдаг, вьетнамууд ч байдаг. Тэгээд ч зогсохгүй монголын зах зээл дээрх авто машин засварын үнийг хөөрөгддөг гэлээ. Тодруулбал, Монгол засварын газар 50-60 мянган төгрөгөөр засдаг засварыг тэд 500-600 мянгаар засдаг байдал нь хэрээс хэтэрч байна. Тэгсэн хэрнээ чанаргүй засвар хийж иргэдийг хохироож байна. Түүнчлэн шаардлага тавьсан иргэдийг бөөнөөрөө барьж идэх шахам үг хэлээр доромжилдог гэнэ. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандахаар 15 мянган төгрөг төдийхнөөр торгоод өнгөрч толгойг нь илдэг асуудал гарч байгааг анхаарах цаг болжээ.
Энэ асуудлын талаарх гомдол ШӨХТГ-ийн дарга О.Магнайд хүрснээр, ажлын хэсэг гарч шалгалт хийсэн. Улаанбаатар хотын хувьд 300 орчим авто засварын газар ажилладаг. Засвараа эхэлж хийчихээд үйлчлүүлэгчийн байр байдлыг харж байж “амандаа орсон” тоог нэхдэг байдлыг хязгаарлахаар болсон. Өөрөөр хэлбэл арванхоёрдугаар сарын 7-ны өдөр гэхэд бүх авто засварын газар ханандаа үйлчилгээнийхээ тарифыг хадсан байх ёстой. Энэ албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд иргэд ШӨХТГ-т мэдээлэл өгөх, мэдээллийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллана гэсэн нь зөв зүйтэй ажил болсон талаар хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид онцлон дурьдлаа. Ингээд Монголд нутагт гадныхан даврах учиргүй гэдгийг ахин сануулсан юм.
Харин барилгын асуудлын талаар Хятад эзэн, хятад ажилчидтай, өчнөөн осол аваар гарч байсан барилгын үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж байгаа хэрнээ монголчууддаа зах зээлийн үнээс хямд үнээр борлуулж байгаа монгол ажилчидтай, монгол эзэнтэй аваар осол битгий хэл асуудал үүсгэдэггүй компаниа хөсөр хаяж нураана устгана гэж байгаа нь дэндсэн асуудал гэдгийг ч хэллээ. Мөн тэдэнд өчигдөр Эрдэнэтээс бичиг баримтгүй найман хятад ирж байна гэсэн мэдээлэл ирсний дагуу очиход гурван гадны хүн байсан аж. Тэдэнд ямар ч бичиг баримт байхгүй байсан бөгөөд цуг явж байсан орчуулагчаас нь хаанахын ямар хүмүүс вэ гэхэд мэдэхгүй гэсэн хариулт өгсөн ажээ. Тэд гадны гурван иргэнийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст аваачиж шалгуулах гэсэн боловч эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд бид шалгана хэмээн хүлээн аваагүй байна. Ингээд гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт хандсан талаараа мэдээллээ. Тэдний хэлснээр энэ мэтчилэн хаанахын, ямар зорилготой нь тодорхойгүй гадаадын иргэд чөлөөтэй зорчиж байгаа асуудалд, холбогдох байгууллагууд нь анхаарал хандуулах хэрэгтэй, тэд үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулах тагнуулчид ч юм билүү хэмээсэн юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 1 )
Та нар эхлээд хужаа солонгос 2 оо цэгцлээч.Въетна