Төрөлт нэмэгдэж, эхийн эндэгдэл буурчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 09

             Улсын хэмжээнд 2012 оны эхний 10 сард 62085 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 62347 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 3418 эхээр буюу 5.8 хувь, хүүхдийн тоо 3450 хүүхдээр буюу 5.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.

            Улсын хэмжээгээр энэ оны эхний 10 сард нялхсын эндэгдэл 949 болж, өмнөх оны мөн үеийнхээс 16 хүүхэд буюу 1.7 хувь, 1-5 хүртэлх насандаа 206 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 5 хүүхэд буюу 2.4 хувиар буурав.

            А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top