Паркийн асуудлаар 11 сарын 12-нд хэвлэлийн бага хурал хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 10

Хүүхэд багачуудаас тоглож нааддаг паркийн газрыг булаан авсан нэр бүхий эрхмүүдээс  Монголын Залуучуудын Холбоо “Паркаа аваръя” хөдөлгөөнийг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Монголын Залуучуудын Холбооноос 11 сарын 12-нд хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэхүү хуралд тус  холбооны удирдлагууд болон “Паркаа аваръя” хөдөлгөөнийг дэмжиж байгаа залуучуудын байгууллагууд оролцох юм байна. Монголын Залуучуудын Холбооноос паркийн газрыг буцааж авах зорилгоор “Паркаа аваръя” хэлэлцүүлгийг зохион байгуулж, нэр бүхий эрхмүүдээс газраа нэхэмжилсэн юм. Тэгвэл энэ хэвлэлийн бага хурлаар хэлэлцүүлгийн дараа гарсан үр дүн хийгээд паркийн өнөөдрийн байдал, цаашид залуучууд нэгдэж ямар үйл ажиллагааг хийх гэж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна. Хэвлэлийн бага хурал 11 сарын 12-нд 12:00 цагаас “Зууны мэдээ” сонины үндэсний мэдээллийн төвд болно.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top