Гэмт хэргийн тойм мэдээ: Найз бүсгүйдээ хаягдсан Москвагийн “Брейвик” 7 хүн бууджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 10

Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногийн гэмт хэргийн тойм мэдээг хүргэж байна. Гарчиг дээр дарж дэлгэрэнгүйг уншина уу!

Найз бүсгүйдээ хаягдсан Москвагийн “Брейвик” 7 хүн бууджээ

...“Би хүмүүсийн нийгмийг үзэн ядаж байна. Түүний нэгээхэн хэсэг байх надад үнэхээр дур гутам байна. Би хүний амьдралын утга учиргүй байдлыг үзэн ядаж байна! Би амьдралыг өөрийг нь үзэн ядаж байна. Үүнээс гарах ганц гарц бол аль болохоор олон хүнийг устгах... 

“Хангай” зочид буудлыг 200 мянган төгрөгөөр торгожээ

...Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сард хоёроос гурван хоногтой нярай хүүхдээ хөнөөж, орны доор нуусан хэрэг гарч байсан. Мөн өсвөр насны хүү тус буудалд хоноглож байгаад амиа хорлосон зэрэг олон хэрэг гарч байсан...

Барилгын ажилчин өндөр хүчдэлд цохиулан амиа алджээ

...Эх сурвалжийн мэдээллээр тус дүүргийн нутагт баригдаж буй “Асар шим” компанийн барилга дээр ажиллаж байсан 33 настай Э гэгч өндөр хүчдэлд цохиулан амиа алджээ. Талийгаач барилгын гурван давхарт ажиллаж байсан гэнэ...

Есөн настай охиныг зодож, хүчиндэхийг завджээ

...Гэмт этгээд хохирогч есөн настай Э-г лифтэнд суухад нь хамт орж хоолойг нь боон, зодож хүчиндэхийг завдсан байжээ...

Тува иргэд хил зөрчиж буудалцаан болжээ

Завхан аймгийн Тэс сумын нутаг дахь хилийн заставт өнгөрсөн ням гаригт буудалцаан болж манай цэрэг хүнд шархаджээ...

Бага насны хоёр хүүхдийг дайрчээ

...Rav4 маркийн машинтай эмэгтэй жолооч дайрч хүнд гэмтээсэн хэрэг гарчээ... 

Найман машин танигдахгүй болтлоо шатжээ

..."Сүмбэр-Орд" орон сууцны хотхоны доод давхрын гараашид найман машин танигдахгүй болтлоо шатсанаас тус байрны оршин суугчид угаартаж, зарим нь Яаралтай түргэн тусламжийн төвд хүргэгджээ...

Согтуу жолооч хүний аминд хүрэв

...согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрдэнэт хүний амь насыг хохироосон хэрэг гарчээ.... 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top