Сайхан хооллоорой: Наашаа цаашаа (Хятад хоол)

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 13

Орц: /3/

75 мл шарах тос (газрын самар,
эсвэл эрдэнэ шишийн тос)
300 гр өөхгүй гахайн мах
3 аяга агшаасан будаа

Маринэид-нд (махыг болгохоос
өмнө хийж амталдаг соус)
¼ ц/х давс
1 ц/х зөөлөн шар буурцгийн соус
1 х/х хүйтэн ус
1 х/х төмсний гурил (цардуул)
1 ц/х Shaoxing вино
(байхгүй бол ямар нэгэн дарс)
Соус
1½ ц/х цагаан элсэн чихэр
1½ ц/х Chinkiang цуу, эсвэл Хятад хар цуу (бальзамик цуу)
¾ ц/х зөөлөн шар буурцгийн соус
½ ц/х давс
¾ ц/х төмсний гурил (цардуул)
3 х/х тахианы хар шөл, эсвэл ус

Вааран аяга 1
2 х/х чинжүүний нухаш (чили паста)

Вааран аяга 2
2 ц/х нарийхан хэрчсэн сармис
2 ц/х нарийхан хэрчсэн цагаан гаа

Вааран аяга 3
75 гр хулсны нахиа
1 атга хатаасан мөөг

Вааран аяга 4

1 ш ногоон сонгино, хэрчсэн

 

 

Маринэидээ бэлтгээд, гахайн махаа 3мм x 3мм x 3см харьцаатай нарийхан хэрчиж Маринэидэндээ хийж хутгана. Махандаа бүрэн нэвчтэл нь байлгах хэрэгтэй (30 минутаас доошгүй хугацаа шаардлагатай). Энэ хооронд будаагаа агшаана.

Мөөгнүүдээ маш халуун усанд 30 минут дэвтээнэ. Мөөгийг дэвтэж байх хооронд тусад нь давстай ус буцалгаж хулсыг хийгээд 1-2 минут болгож гаргана. Ингээд хүйтэн усаар зайлж гахайн мах шиг хэмжээтэйгээр нарийхан хэрчинэ.

Одоо вааран аяганд байх орцуудаа бэлтгэнэ. Мөөгийг бэлэн болмогц гаргаж мөн нарийхан хэрчинэ.

Хайруулын саванд шарах тосоо хийж өндөр хэмд халаана. Тосыг халмагц махаа хийж ширхэг бүр нь 4 талаараа цагаан болтол нь хуурна (ойролцоогоор  1-2 минут). Галыг багасгалгүйгээр махыг хайруулын савны нэг тал руу болгоод хайруулын савыг эсрэг тийш нь 30° хазайлгаж тосыг махны эсрэг талд тунгаана. Чинжүүний нухшийг тосон дээрээ хийж 30 секунд орчим хутгаж сайтар холино (махыг тос, чинжүүний холимгоос тусад нь байлгахыг хичээгээрэй).

Дараа нь сармис, цагаан гааг чинжүү тосны холимогт нэмээд, үнэртэх хүртэл нь хутгана. Хайруулын савыг тэгшлээд зуухан дээрээ байлгана. Хулс, мөөгөө нэмж хийгээд 30 секунд орчим шарна.
Соусаа дээрээс нь хийж түргэн хутгана. Ингээд сонгиноо нэмж 10-20 секунд хутгахад хоол маань идэхэд бэлэн болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
buya(150.129.142.148) 2015 оны 07 сарын 29

Bayrlalaa.

0  |  0
Top