Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 12

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увсын хойд, Дорнод, Сүхбаатарын нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голуудын саваар 11-16 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3 - 2 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

 Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна. 

05 цагт Улаанбаатарт 22 хэм хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

Малчдын анхааралд:

Өнөөдөр Увс нуурын хотгор, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top