10.00 цагаас Төрийн ордны Их танхимд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Ерөнхий сайдын ивээл дор ”Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” болно. Нийслэлийн шилдэг, тэргүүний 850 хүүхэд иргэний андгай өргөнө.
14.00 цагаас “Бушхүүгийн үлгэр” киноны 33 жилийн ойг тохиолдуулан Кино урлагийн дээд сургууль дээр хүндэтгэлийн арга хэмжээ болно.
11.00 цагаас Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан Үндэсний номын сангаас ”Оюутолгой” компанийн ивээн тэтгэлгээр ”Монголын нууц товчоо” зохиолын аудио эхийг улсын бүх номын санд түгээх нээлт Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд болно.
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд:
11.00 цагаас Баянгол дүүргийн МАН-аас АН-ыг мэтгэлцээнд урьж байгаа талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагаас Монголын залуучуудын холбооны удирдлагууд болон залуучуудын байгууллагууд "Паркаа аваръя" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.
13.00 цагаас удахгүй махны үнэ өсөх талаар Махны холбооноос хэвлэлийн хурал зарлажээ.
-“Даймонд Пресс” клуб, “Хөрст дэлхий” ТББ-тай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхэд бүрийг хамгаалъя” форум өнөөдөр Хүүхдийн ордонд нээлтээ хийнэ.
- Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулсан “Монгол бичгийн өдөр” өдөрлөг Төрийн ордонд болж байна.
11.00 цагаас МСЭ-ийн байранд хамгаалалтын албаны хүмүүс сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдаж байгаа тухай мэдээлэл хийнэ. Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн байр Сөүлийн гудамж 7, Хотын номын сангийн Б корпус.
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагаас Дуучин MC Tsetse-гийн “Нийслэл хүү” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
12.00 цагаас ТТАХНЭ-ээс “Ард түмэнд эмнэлэг хэрэгтэй” сэдвээр мэдээлэл хийнэ.
13.00 цагаас Чингис хааны 850 жилийн ойг дэлхий даяар тэмдэглэж буйтай холбогдуулж Чингис хааны дэлхийн академиас мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )