Төрийн Соёрхолт зураач Ц.Цэгмэдийн “Эртний сайхан” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт “СУВД“ арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно. Энэ сарын 23-нд нээлтээ хийх тус үзэсгэлэн нь Монголчууд балар эртнээс эхлэн хад чулуун дээр сайн сайхныг бэлгэдэн ерөөж түүнийгээ тахин шүтэж ирсэн түүхтэй бөгөөд үүний үргэлжил нь орчин үед зураач Ц.Цэгмэдийн уран бүтээлд илэрлээ олсныг харуулах юм. Түүний зургууд нь дүрслэх урлагийн илэрхийллийн арга болох, дүрсийн бэлгэдэл, хэлбэр, галбир, өнгө, хөрвөсийн бэлгэдэл зэргээр илэрхийлэгджээ.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )