Увс аймгийн Тэс суман дахь Сум дундын хүн эмнэлэг сүүлийн 3 хоног дуудлагын тусламж үйлчилгээг үзүүлж чадахгүйд хүрчээ. Учрыг нягталбал Сумын шатахуун түгээх станцын эзэн нь орон нутгийн сонгуулийн дүнд уурсан нутгийн иргэд, байгууллагуудад үйлчилгээг үзүүлэхгүй, станцаа хаасан гэнэ. Орон нутаг ялангуяа алслагдсан аймгуудын сумдуудад шатахуун түгээх станц төдийлөн олноороо байдаггүй ганц нэгэн хувь хүн компанийн эрх мэдэлд байдаг тул хэн яаж ч авирлаж болдог байна.
Ийнхүү алсын суманд шатахуунгүй бол нам зогсдог хөдөөгийнхөн баларч тус сумын эмнэлгийн тэрэг болон бусад албаны машинууд бензингүй болсон гэнэ. "Та нар сонгосон намаасаа очиж бензин тосоо ав, манайх хувийн байгууллага тул хэдийд ажиллах, хэдийд хаахаа мэднэ" гэж станцын эзэн даналзаж байгаа сурагтай. /Ийм юм байж болох уу, та минь ээ/
А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )