Ц.Бавуудорж төрийн соёрхолт хүртлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 26

Өөрийгөө нэг хувь зурагтай зүйрлэдэг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудоржид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол хэмээх эрхэм хүндтэй цол хүртээлээ. Ерөнхийлөгч зарлигтаа түүний гарамгай бүтээлүүд дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж онцолсон байна. Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан” яруу найргийн шилмэл түүвэр (2002 он), “Хүннү туульс” туульсын найраглал (2011 он), ”Хулангоо хатан” (2012 он) зэрэг бүтээлүүд нь нэр дэвшигдэж дээрх шагналыг хүртэж байгаа аж. Ийнхүү тэрбээр "Болор цом"-ын эзэн, яруу нйарагч А.Эрдэнэ-Очир, Б.Ичинхорлоо зэрэг 1990 оны найрагчдаасаа цахиур хагалж энэ шагналыг хүртэж байгаа нь энэ юм.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top