40 жилийн түүхтэй Монголын рок поп урлагийн түүхэнд авьяаслаг дөрвөн бүсгүй “Emotion” нэртэй хамтлаг байгуулж тайзнаа хөл тавьсан юм. Тэгвэл "Sweetymotion" хамтлаг өдгөө 15 жилийн нүүр үзээд байна. Тэд энэхүү ойн тоглолтоо өнгөрсөн баасан, бямба гаригт “Улсын цирк”-т толилууллаа. Шилдэг хөгжимчид, чадварлаг амьд дуулалт, уян налархай бүжигчдийн хөдөлгөөн, өөрсдийн авъяас чадвар, хүч хөдөлмөрийг мэдрүүлсэн тус тоглолт фэнүүдийг нь үнэхээр доргиож чадсан юм. Мөн тус хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат болон тус хамтлагийн экс гишүүд болох С.Сэрчмаа Т.Солонгоо нар уг тоглолтонд оролцсон нь гэнэтийн бэлэг боллоо. Ингээд уншигч танаа тус тоглолтын фотог сонирхуулж байна.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )