Улаанбаатар 12-14 хэм хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн  ихэнх нутаг, Говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс Хараа, Ерөө, Туул голын сав газраар 16-21 хэм, Эхийн голын Баянбүрд болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

Улаанбаатар үүлшинэ. Цас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 12-14 хэм хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт 13 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 845 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top