“Michael Learns to Rock” хамтлаг Монголд

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

 “Take me to your heart”, “Paint my love”, “Sleeping child” зэрэг алдарт дуу 1990-ээд оны үед дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байлаа. Энэхүү дууг “Michael Learns to Rock” хамтлаг дуулдаг. Тэгвэл тэд ирэх сарын 7,8-нд “UB Palace”-ийн концертын их танхимд Монгол фенүүдтэйгээ уулзах гэж байна. Тус хамтлагийг “Evento” ХХК урьсан бол зохион байгуулагчаар Монголын Залуучуудын Холбоо ажиллаж байгаа аж. Тоглолтын талаарх мэдээллийг урлагийн гавьяат зүтгэлтэн, Пентатоник Академийн Ерөнхийлөгч Б.Долгион, “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, “Evento” ХХК-ийн захирал Х.Батжаргал нар өгсөн юм.

Тус хамтлагийн цомог 11 сая хувь борлогдсон. Түүнчлэн АНУ, Европ, Азид дээгүүр жагсдаг хамтлагуудын нэг. Тэд “Чингис хааны өлгий нутагт тоглолтоо хийх гэж байгаадаа баяртай байна” хэмээн хамтлагийнхаа вэб хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.

У.Баяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top