Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

11.00 цагаас “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног”-ийн хүрээнд Хууль зүйн яам хийсэн ажлаа өнөөдөр яамныхаа байранд тайлагнана.

10.00 цагаас Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхдэд үзүүлэх нийгмийн халамжийн эрх зүйн зохицуулалтын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг Засгийн газрын 11 дүгээр байрны дугуй танхимд болно.

08:30 цагаас УЕПГ-т удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ. Зөвлөгөөнийг нээж МУЕП Д.Дорлигжав үг хэлнэ.

11.00 цагаас ”Монгол Ньюс”-ын байранд СЕХ Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Монголын залуу хуульчдын ”Хос дэнс” ТББ мэдээлэл хийнэ.

11.00 цагаас  Баянзүрх дүүргийн АН-аас орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top