Даргынхаа гэрт нүүрс буулгаж байгаад амиа алджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

Хилийн цэргийн байл­дагч даргынхаа гэрт нүүрс буул­гаж байгаад амь насаа алд­сан золгүй хэрэг гарсан байна.

Тодруулбал, энэ сарын 15-нд Дорноговь аймгийн Эрдэнэ суман дахь хилийн цэргийн 0129 дүгээр ангийн байлдагч ... гэгч машинаас нүүрс буулгах гэж байгаад чир­гүүлд дайруулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр машинаас чир­гүүлийг салгах явцад чиргүүл нь өнхөрч, байлдагч машин чиргүүлийн завсарт хавчуулагдаж нас барсан байна. Хэргийг Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Хамгийн гол нь, өнгөрсөн сарын 18-нд ХХЕГ-ын тэр­гүүн дэд даргаар то­ми­логд­сон хошууч генерал С.Гүр­жав Дорноговь аймаг дахь Улаан уулын отрядад ажил­­лаж, хяналт шалгалт хий­­гээд ирсэн юм. Гэтэл түүнийг буцаж ирээд хэдхэн хо­­нож байхад нь эл хэрэг гар­чээ.

Ер нь цэрэг, цагдаа, онц­гой байдал, Шүүхийн шийд­вэр зэрэг байгууллагын дар­га нар алба хаагчдаа аж­лын бус цагаар хувийнхаа аж­лыг хийлгэх явдал түгээ­мэл гардаг. Өнгөрсөн сард гэхэд л ОБЕГ-ын харьяа Ав­рах тусгай ангийн за­хирагчаар ажиллаж байсан онцгой байдлын хурандаа А.Бат­мөнх байгууллагынхаа ал­бан хаагчдыг хувийн ком­па­нийн барилга дээр ажил­луулснаас болж нэг албан хаагч хүнд гэмтсэн бай­даг. Улмаар ОБЕГ-ын даргын шийдвэрээр алба хаагч­даар хувийнхаа ажлыг хийл­гэсэн А.Батмөнхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Тэгвэл хилийн цэргийн 0129 дүгээр ангид үүссэн нөхцөл байдлын улмаас нэг байлдагч нас барлаа. Тиймээс Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд ажлын хариуцлага алдаж, байлдагчаа амь насаар нь хохироосон тус  ангийн нэр бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох биз ээ.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top