Өнөөдөр “Blu sky”-ын танхимд эмч, эмнэлгийн ажилтнууд “Эмнэлгийн байгууллагуудын хүчил төрөгчийн зохистой хэрэглээ, аюулгүй байдал, стандарт” сэдвээр уулзаж байна.
Хүчилтөрөгч хэрэглэгч болон нийлүүлэгч байгууллагуудын тулгамдсан асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвшилцөх нь энэ удаагийн уулзалтын зорилго юм. Харин хэд хэдэн зорилт дэвшүүлээд байгаа ажээ. Тодруулбал
1. Эмнэлгийн байгууллагуудын хүчилтөрөгчийн хэрэглээ, тулгамдсан асуудлуудыг тодорхойлох
2. Хүчилтөрөгчийн үйлдвэрүүдийн шинэчлэл, тулгамдсан асуудлуудыг тодорхойлох
3. Хүчилтөрөгч үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн баримтлах нэгдсэн зөвлөмж боловсруулах
4. Стандартыг шинэчлэх асуудлыг танилцуулах юм байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )