”Гэр ажлын байр мөн үү” хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

 Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс хамтран “Гэр ажлын байр мөн үү?” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 30-нд 10:00 цагаас зохион байгуулна. Нийслэлийн иргэний танхимд болох энэхүү хэлэлцүүлэг нь жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тулгамдсан асуудал, тэдний өсөж хөгжих боломж, төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар судлах зорилготой юм. Хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцохоос гадна, нийслэлийн иргэн та ч бас оролцож, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top