Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

2012 оны 11 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 0-5 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос 5-10 метр. 18-20 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top