Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

10.00 цагаас Зам тээврийн сайд А.Гансүх Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцана.

10.00 цагаас НЗДТГ-ын хуралдааны танхимд НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дахин санал хураалтын өдрийг баталж тогтоол гаргана.

11.00-18.00 цагт Монголын үндэсний арбитрын газар”Хуулийн яармаг өдөрлөг-2012”-ийг МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд зохион байгуулна.

18.00 цагаас МУГЖ Д.Жаргалсайханы “Тамирчны ялалт хямдхан олдоогүй” дууг алдаршуулах ёслол Спортын бэлтгэлийн төвд болно.

12.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит ”Залуу эрдэмтдийн шагнал”-ыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулна.

10.00 цагаас Шинжлэх ухаан технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг олон нийтэд танилцуулах үзэсгэлэн Уран зургийн галерейд болно. Арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон салбарын сайд оролцоно.

10.00 цагаас “Мэргэжлийн хяналтын өнөө ба ирээдүй” сэдэвт онол практикийн бага хурал МҮЭСТО-д болно.

11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд монгол эрдэмтэд анх удаа анагаах ухааны салбарт оюуны өмчийн нээлтээ баталгаажуулан лицензийн гэрээгээр дэлхийн зах зээлд нэвтрүүлэхээр болсон тухай Монгол Улсын Төрийн шагналт, хүний гавьяат эмч, шинжлэх ухааны доктор, профессор эрдэмтэд мэдээлэл хийнэ.

11.00 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд Нефтийн үнийг зохиомлоор хөөрөгдөж байгаа асуудлыг цэгцлэх болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлажээ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд:

11.00 цагаас  “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг халз мэтгэлцээнд дуудсантай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагаас Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top