Цагдаагийн экс дарга нарын гэм буруутай эсэхийг өнөөдөр тогтооно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаж, Сүхбаатар дүүргийн шүүхээс ял сонссон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэхээр болжээ.

   Анхан шатны шүүхээс өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарт анхан шатны шүүхээс 2.6-3.6 жилийн ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байсан билээ. Хуралд шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн, Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яримпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, М.Алтан-Өлзий, Г.Ганбаатар өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр, хохирогчдын өмгөөлөгчөөр Н.Болормаа нар оролцох ажээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top