“Хуулийн яармаг-өдөрлөг-2012” өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Монголын үндэсний арбитр”, “Хуулийн зөвлөхүүдийн зөвлөл”, “Татварын бодлогын зөвлөл” хамтран “Хуулийн яармаг-өдөрлөг-2012”-ыг өнөөдөр зохион байгуулахаар болжээ. Яармагт хуульч, өмгөөлөгч, хууль зүйн товчоо, энэ чиглэлийн компани, сургууль, үйлчилгээ ба сургалт эрхэлсэн төрийн ба төрийн бус байгууллага, хууль зүйн ном гарын авлага зохиогч, номын дэлгүүр, хуульчдад бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчид, бизнес эрхлэгчид оролцохоос гадна иргэд, оюутнууд яармагийг сонирхох боломжтой ажээ. Мөн хууль зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрсдийгөө таниулах, иргэд хуулийн зөвөлгөө авах, хуульчидтай холбоо тогтоох зэрэг ач холбогдолтой юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top