“Шинжлэх ухаан-Технологи 2012” үзэсгэлэн нээгдэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Шинжлэх ухаан Бизнесийн зөвлөлөөс “Шинжлэх ухаан-Технологи 2012” үзэсгэлэнг өнөөдөр нээнэ.
Гурван өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнд ШУТИС-ийн МИС, МТХС-ийн эрдэмтэн, багш, оюутнуудын бүтээсэн бүтээгдэхүүн, ашигтай загварыг дэлгэн харуулахаас гадна бусад салбарт үр дүнгээ өгсөн болон одоо ашиглаж байгаа төслүүдийг танилцуулах ажээ.Үзэсгэлэнг Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургууль болон Механик инженерийн сургуультай хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top