Өвөлжилтийн талаар видео хурал хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

Өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Төрийн ордонд видео хурал зохион байгуулах гэж байна. Хурлаар аймаг, орон нутгийн өвөлжилтийн байдал, болзошгүй зуд, байгалийн гамшгийг хохирол багатай таван туулах талаар хэлэлцэх юм байна.  Уг хуралд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдлагууд болон аймгуудын засаг дарга, Онцгой Байдлын Ерөнхий Газрын хэлтсийн дарга зэрэг холбогдох албаны мэргэжилтнүүд оролцох аж. Хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд 11.20 цагаас эхэлнэ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top