Украин иргэдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

Бэлэн мөнгөний маши­наас их хэмжээний мөнгө залилсан Украин улсын хоёр иргэнийг УМБГ-аас шалгаж дуусчээ. Тиймээс тэдэнд холбогдох хэргийг өчигдөр шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийг тодруулбал, 33 настай Сергей, 34 нас­тай Юра нар хуурамч карт ашиглан Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүр­гийн нутагт байрлах бэлэн мөнгөний машинаас 13 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө залилсныг цагдаа нар тогтоосон юм.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top