Гадаадад аялуулна гэж 400 орчим иргэнийг залилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

 

“Дэлхийг тойрон аялагчдын клуб”  “Дэлхийг тойрон аялагчдын клуб” төрийн бус байгууллагаас “АНУ-ын “Даймонд холидай” компанитай түншлэлийн холбоотой Монгол улсын иргэдийг гадаадад аялуулна, урт болон богино хугацаагаар жуулчлалд урьж байна, иргэдийг гадаадад сургана” гэх зэрэг байдлаар сүлжээ үүсгэн бусдаас их хэмжээний мөнгө залилан авсан хэрэг гарчээ. Тэгвэл энэ хэргийг Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна. Дээрх төрийн бус байгууллага нь зараар болон вэбсайтаар дамжуулан иргэдийг сүлжээ байдлаар сүлжээний гишүүнчлэлд бүртгэн иргэн бүрээс 205-380 долларыг бүртгэлийн хураамжаар авч бүртгэн, гишүүнчлэлээр оруулсан хүн бүрт тодорхой хэмжээний урамшуулал олгох байдлаар бүртгэл явуулсан байна. Одоогоор мөрдөн байцаах газраас хохирогчоор 380 гаруй иргэний өргөдлийг хүлээн авч шалгаж байна. Тус байгууллагад бүртгэлтэй иргэдийн тухайд гадаад улс руу жуулчилсан тохиолдол байхгүй болохыг тогтоожээ.

“Дэлхийг тойрон аялагчдын клуб” төрийн бус байгууллагатай холбоотой мөнгө төгрөгөө залилуулсан иргэд байвал Мөрдөн байцаах газрын 307 тоот өрөөнд ирж уулзах буюу 9836 3696 утсаар холбогдон мэдээлэл авч, өргөдөл гомдлоо гаргаж болох юм байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top