2011 оны нэгдүгээр сарын 1-нд “Санко Соолар Монголиа” ХХК жилд 10 мегаватт нарны дэлгэц үйлдвэрлэх хүчин чадалтай хагас автоматжсан нарны зайн үйлдвэрийг шинээр байгуулжээ. Тус үйлдвэр 2011 оны 03 сараас туршилтын үйлдвэрлэлээ албан ёсоор явуулж эхэлсэн бөгөөд Монголд анх удаа дэлхийн жишигт нийцсэн нарны зай үйлдвэрлэж Монголын үйлдвэрлэлийн салбарт хувь нэмрээ оруулах, сэргээгдэх эрчим хүч нарны зайн үйлдвэрлэлд тэргүүлэгч байх, цаашлаад дэлхийн нарны зайн зах зээлд бүтээгдэхүүнээ таниулах, өөрийн байр суурь бий болгохыг зорин ажиллаж байгаа аж.
2012 онд Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001-ийг үйлдвэртээ нэвтрүүлсэнээс гадна 2012 оны 8 сард Европын холбоо, Азийн орнуудад экспортлох зорилгоор олон улсын стандартын TUV олон улсын сертификат аваад байна. Экспортын хувьд 2012 оны 11 сарын 27-нд Япон руу экспортлох анхны чингэлэгээ явууллаа.
Нарны зайн үйлдвэр 65Ватт (12Вольт), 130 Ватт (12Вольт), 180Ватт(24Вольт), 230Ватт (төвийн цахилгаанд холбох 30Вольт) гэсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг бөгөөд голлох түүхий эдээ дэлхийн тэргүүний хоёр нийлүүлэгч Motech, Solartech-с, бусад түүхий эдийг Тайвань, Япон, БНХАУ-с татдаг аж. Жилд 10Мега ватт (130 Ватт нарны зай бол 77 мянган ширхэг) нарны зай үйлдвэрлэдэг тус үйлдвэр Японы NPC брэндийн Стрингер, Модуль тестерБНХАУ-н элемент зүсэгч, ламинатор, шил угаагч, хүрээлэгч, хөнгөн цагаан материалын зүсэгч, компрессор зэрэг тоног төхөөрөмжтэй. 700 метр кв үйлдвэрийн талбай 120 метр кв , агуулахын талбайтай энэхүү үйлдвэр Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох үзлэгт орж, суурь машинууд болон үйлдвэрийн талбайн хяналтанд орсон байна. Мэргэшсэн ажилтнуудаас багаа бүрдүүлсэн тус хамт олонд Технологийн зөвлөх 1(Япон улсад Докторын зэрэг хамгаалсан), Ахлах инженер 1(Тайвань улсад мэргэжил дээшлүүлсэн), Инженер 2, Чанарын баталгааны ажилтан 1, Агуулах хариуцагч 1, Татан авалт гадаад харилцааны менежер 1(Тайвань улсад мэргэжил дээшлүүлсэн), Борлуулалтын менежер 2, нийт 14 инженер ажиллаж байна.
Нарны зайн үйлдвэр СХД-29, Энхтайвны өргөн чөлөө, хуучнаар “Сүлжмэл” үйлдвэрийн 1 давхрын зүүн жигүүрт байрладаг бөгөөд 70173535,99095864,88024763,91230408 дугаарын утас, Факс 70173535, www.sankousolar.com Мэйл: info@sankousolar.com, sales@sankousolar.com зэрэг хаягуудаар холбоо барьж болно.
Санко Соолар Монголиа ХХК-ний эхний ээлжийн барааг тээвэрлэх ёслолын үйл ажиллагааны үеэр элчин сайд Т.Шимизүгийн хэлсэн үгийг хүргэж байна.

Элчин сайд Т.Шимизү: Монголын эдийн засгийн хөгжилд маш чухал нэгэн том алхам хийгдлээ
Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Санко Солар Монголиа компаний үйлдэвэрлэсэн нарны хавтангийн эхний ээлжийг тээвэрлэх ёслолын үйл ажиллагаанд үг хэлэх болсондоо баяртай байна.
Миний бие анх 1977 онд Монгол оронд хөл тавьж билээ. Тэр үеэс хойш би Монгол улс заавал хөгжинө гэдэгт итгэсээр ирсэн юм. 1989 онд нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “20-н жилийн дараа Монгол улс Азийн Швейцар болно” хэмээн хэлж байсан удаатай.
Үүнд хэд хэдэн шалтгаан байгаа.
Нэгдүгээрт, Монголд асар их байгалийн баялаг байна. Мөн Монголд гайхалтай сайхан байгаль байна. Эдгээрээс үүдээд хөгжих нь тодорхой ч Монгол улсад 3 дахь баялаг нь бас байна. Тэр бол хамгийн шилдэг бөгөөд оюуны өндөр чадавхи бүхий хүний нөөц юм.
Би олон Монгол оюутныг Япон улс руу үдэхдээ тэд бол үнэхээр шилдэг, нэн ялангуяа байгалийн шинжлэх ухааны мэдлэг чадвар сайтай юм байна гэдгийг мэдэрсэн билээ. Тиймээс хэзээ нэгэн өдөр Монгол улс гадаадын аль нэг улсаас бараа бүтээгдэхүүн худалдан авах биш, харин шилдэг монгол хүмүүсийнхээ ур чадвараар бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэн, түүнийгээ гадаадад экспортлодог улс болоосой гэсэн мөрөөдөл надад байсан.
Энэ өдөр миний нэгэн хүсэл минь биеллээ.
Санко групп нь шилдэг Монгол оюутнуудыг авч ажиллуулж тэднийг Монголдоо буцах үед нь техник, тоног төхөөрөмжөөр хангаж “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг Монголдоо байгуулахад нь хувь нэмрээ оруулуулсан.
Ялангуяа өнгөрсөн жил шинээр байгуулагдсан нарны хавтан үйлдвэрлэх компани болох Санко солар Монголиа компани нь энэ жилийн 6 дугаар сард Олон улсын лицензийн байгууллага болох “ТҮВ” компаниас бүтээгдэхүүний чанарын баталгааны лиценз авсан. Энэ нь “Монголд үйлдвэрлэв” гэсэн бүтээгдэхүүн олон улсад өрсөлдөхүйц болсон, Монгол улсдаа төдийгүй Япон зэрэг гадаадын зах зээлд гарах эрхийг олж авсны баталгаа болж байгаа юм.
Иймээс өнөөдөр Монголын эдийн засгийн хөгжилд маш чухал нэгэн том алхам хийгдэж байна гэж үзэж байна.
Өнөөдөр миний та бүхэнд зориулах үг бол “Баяр хүргэе” гэсэн үг болж байна.
Төгсгөлд нь Санко группын цаашдын өндөр амжилт, Монголын эдийн засагт хөгжил цэцэглэлийг ерөөгөөд үгээ өндөрлөе.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )