Өнөөдөр "Долдугаар сарын 1”-ний хэргээр Сүхбаатар дүүргийн шүүхээс ял сонссон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцлээ.
13.00-14.00 цагт завсарласан шүүх хурал үргэлжлэн хуралдаж Сүхбаатар дүүргийн шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм.
Анхан шатны шүүх өнгөрсөн зургадугаар сарын 7-нд ЦЕГ-ын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноож, хурандаа Г.Ганбаатарыг “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан сулласан аж.
Н.Цэнгэл

Сэтгэгдэл ( 0 )