“Чингис хаан”, “Соёмбо” нэрийн эрхийг төр авна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

Өрсөлдөөнтэй холбоотой шинэ хуулийн төслийг УИХ даргад өргөн барих гэж буй тухай ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдээллээ. Тодруулбал, “Чингис хаан”, “Соёмбо” нэрийн эрхийг Монголын төр эзэмших тухай энэхүү төслийг УИХ гишүүн Г.Баярсайхан, Г.Уянга нар өргөн барих ажээ.

Тухайлбал, цаашид эдгээр нэрийг ашиглахын тулд Монголын төрөөс патентийн зөвшөөрөл авдаг болохоос гадна архи, тамхи болон бусад ашгийн төлөө зорилгоор огт хэрэглэж болохгүй аж. Харин одоо байгаа бүтээгдэхүүнүүд нэрээ солих уу, үйлдвэрлэлээ зогсоох уу гэдгээ өөрсдөө шийдэх байх гэсэн юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top