НИТХ-аар Нийслэлийн 2013 оны төсвийг хэлэлцэн батална

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаан маргааш /2012 оны 11 сарын 29/ болно. Хуралдаанаар Нийслэлийн 2013 оны  эдийн засаг, нийгмийн зорилт, Нийслэлийн өмчөөс ирэх онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт,  Нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай, Нийслэлийн Аудитын газрын тайлан, 2012-2013 онд дамжин хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын тухай болон, Нийслэлийн ирэх оны төсвийг хэлэлцэн батлах юм. НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордны хуралдааны танхимд 09:00 цагаас эхлэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top