Бизнесийн эрх зүйн үйлчилгээ эрхлэгчдийн ”Хуулийн яармаг” боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Монголын үндэсний арбитр”, “Хуулийн зөвлөхүүдийн зөвлөл”, “Татварын бодлогын зөвлөл” хамтран “Хуулийн яармаг-өдөрлөг-2012”-ыг өнөөдөр зохион байгууллаа.

 Яармагт хуульч, өмгөөлөгч, хууль зүйн товчоо, энэ чиглэлийн компани, сургууль, үйлчилгээ ба сургалт эрхэлсэн төрийн ба төрийн бус байгууллага, хууль зүйн ном гарын авлага зохиогч, номын дэлгүүр, хуульчдад бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчид, бизнес эрхлэгчид оролцож байгаа юм. Иймд иргэд, оюутнууд яармагийг сонирхохоос гадна холбогдох мэргэжилтэн, байгууллага, компаниас үнэ төлбөргүй мэдээлэл зөвлөгөө авч байлаа. Мөн бизнесийн эрх зүйн үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа таниулах, иргэд хууль эрх зүйн зөвлөгөө авах, хуульчидтай холбоо тогтоох зэрэг ач холбогдолтой болж байлаа.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top