Улаанбаатарт 19-21 хэм хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

Ихэнх нутгаар багавтар  үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн,Онон, Туул голын сав газраар 19-24 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 0-5 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  19-21 хэм хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт 28 хэм хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top