11.00 цагаас Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногийн тайлан ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам сэтгүүлчид болон иргэдтэй уулзах "100 хоног 100 цаг" уулзалтыг зохион байгуулж байна. Тус уулзалтаар ЭМЯ-ны удирдлагууд өөрийн салбарын шинэчлэлийн талаар та бүхний асуултад хариулна. Уулзалт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд болно.
-Эрчим хүчний яамнаас Засгийн газрын 100 хоног болж байгаатай холбогдуулан яамныхаа хурлын танхимд мэдээлэл хийнэ. Дэд сайд Д.Доржпүрэв, ТНБД Д.Дэлгэрцогт болон газрын дарга нар оролцоно.
11.00 цагаас ”Хүчит шонхор” захын түрээсэлэгчид өлсгөлөн зарлахаар болсон талаар Үйлдвэрчний эвлэлийн салбар хорооноос мэдээлэл хийнэ.
10.00 цагаас ҮСХ-ноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлын зураглал-2011”-ийн үр дүнг танилцуулах үйл ажиллагаа ”Улаанбаатар” зочид буудлын Хөх асар танхимд болно.
11.00 цагаас ”Ил тод уул уурхай” сэдэвт хэвлэлийн хурал Уул уурхайн яаманд болно.
09.00 цагаас Эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах зорилго бүхий “Улаанбаатар хот дахь хүүхдэд зориулсан нийгмийн халамжийн хувилбарт үйлчилгээг сайжруулах” төслийн тайлангийн хаалтын ажиллагаа ”Кэмпински” зочид буудлын “Хаан палас”-д эхэлжээ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагаас Байгаль орчны төрийн бус байгууллагуудын улсын III зөвлөгөөн болохтой холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
12.00 цагаас Яруу найрагч Н.Нараван, хөгжмийн продюссер Б.Наранзун, дууны инженер Р.Рагу нар хамтарч “Транспоем” хөгжим, яруу найраг хосолсон бүтээл гаргажээ. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.
13.00 цагаас Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Ажил олгогчийн дарамтыг тэсвэрлэхээ байсан Хүчит шонхор захын түрээсэлэгчид нэгдэж өлсгөлөн зарлахаар болсон талаар өлсгөлөн зарлагчид болон Үйлдэрчний эвлэлийн салбар хорооноос мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )