Монголын зохиолчдын эвлэлийн болон Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт М.Эрдэнэбат "Хөлгүй цэнхэр нуур" уран бүтээлийн цэнгүүнээ ирэх сарын 1-нд буюу энэ бямба гаригт хийхээр болжээ. Тайз, дэлгэцийн бүтээл хосолсон уг тоглолтод гавьяат жүжигчин С.Батсүх, Ц.Энхманлай, Ж.Алтанцэцэг, С.Жавхлан нар ая дуугаа өргөх аж. Мөн жүжигчид, яруу найрагчид ч уригдаж байгаа гэнэ. Тодруулбал гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, залуу жүжигчин Т.Эрдэнэбаяр буюу "Тусгай салаа" киноны Дэндэв, ардын уран зохиолч, төрийн шагналт зохиолч Д.Цоодол, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Х.Чилаажав, А.Эрдэнэ-Очир нар тус тус оролцож бүтээлийн дээжээсээ сонирхуулах юм байна. Мөн М.Эрдэнэбатын дууны шүлгийн уран бүтээлийг толилуулахаар Д.Цовоо, "Номин талст"-ын Т.Дэлгэрмөрөн, "Чоно" хамтлагийн Дэрмээ, Х.Мөнгөнцэцэг, О.Анхаа, Б.Халиун нар оролцох аж.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )