380 гаруй хүнийг гадаадад суралцуулна хэмээн залилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

Бусдаас их хэмжээний мөнгө залилсан хэргийг Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна. "Дэлхийг тойрон аялагчдын клуб" төрийн бус байгууллага нь "АНУ-ын "Даймондхолидэй" компанитай түншлэлийн холбоотой ажилладаг учир гадаадад аялуулна, урт болон богино хугацаагаар жуулчлуулна, сургана" гэх мэтээр сүлжээ үүсгэн иргэдийг залилжээ.

Дээрх төрийн бус байгууллага зараар болон вэб сайтаар дамжуулан иргэдийг сүлжээ хэлбэрээр гишүүнчлэлд бүртгэн иргэн бүрээс 205-380 ам.долларын бүртгэлийн хураамж авсан байна. Ингэхдээ гишүүн элсүүлсэн хүн бүрт тодорхой хэмжээний урамшуулал олгоно хэмээн бүртгэл явуулсан аж. Одоогоор мөрдөн байцаах газар хохирогч 380 гаруй иргэний өргөдлийг хүлээн авч шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: "Улаанбаатар Таймс"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top