Доктор М.Амбага өөрийн бүтээлээ баталгаажууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

Монгол эрдэмтэн өөрийн бүтээлээ зохиогчийн эрхийн дагуу албан ёсоор бүртгүүлж, уг хуулийн 12 дугаар зүйлд заагдсан барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг эдэлж, энэ эрхийнхээ дагуу бусад байгууллагатай лицензийн гэрээ байгуулах боломжтой болж байна.

“Доктор Амбага компани” нь эрдэмтэн хүний нэрээр нэрлэгдсэн бөгөөд тэрбээр оюуны бүтээлээ сурталчлах, ялангуяа дэлхий дахинд таниулах, мөн эм бэлдмэл зэрэг биет бүтээлийг хэрэглэгчдэд чирэгдэлгүйгээр хүргэх зорилготой аж.  Дэлхийн аль ч улс оронд хамгийн эрхэм зүйл бол эрдэмтэд оюуны шинэ бүтээл туурвих түүнийг нь төр засгаас баталгаажуулж хамгаалдаг явдал юм байна. Үүний адилаар доктор М.Амбага анх удаа салимон, нефромон эмийг биечлэн бүтээжээ. Эм хэрэглэгчид, өвчтэй хүмүүс энэ эмүүдийг ямар өвчинд яаж, хэрэглэх, ямар тохиолдолд хэрэглэхгүй байх, бусад эмтэй хэрхэн нийцүүлж хэрэглэх талаар зохион бүтээсэн эрдэмтнээс өөрөөс нь лавлах боломжийг М.Амбага доктор олгов.

Ч.Сувдаа

Эх сурвалж: Өдрийн шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top