Нярай хүүхдийн даавуун хэрэглэл, өлгийний стандартыг баталжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

Харин эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ц.Минжин Чингис хааны Их Засаг хууль нь Монголын эзэнт гүрний төрийн байгуулалт, төр, нийгэм, эдийн засгийн харилцааг зохицуулсан үндсэн хууль мөн болохыг нотолсон түүх, эрх зүйн шинжлэлийн “ Их засаг” хэмээх бүтээл туурвижээ.

Түүний энэ бүтээлд Монголын төр хууль цаазат төр байсныг түүхэн сурвалжийн мэдээ баримтад тулгуурлан нотолсон аж. Доктор Д.Даваалхамын хувьд В гепатитийн дархлаажуулалтын сүүлийн 20 жилийн үр дүнг үндэсний хэмжээнд нэгтгэн судалсны зэрэгцээ уг вирусын 57 шинэ дарааллыг тодорхойлжээ. Тэрбээр энэхүү судалгаагаа дэлхийн генийн санд байршуулан нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулсан бөгөөд, энэхүү шагналыг өргөмжлөл, хоёр сая төгрөг дагалддаг аж. Манай улсын амаржих газруудын нярай хүүхдэд хэрэглэж байгаа даавуу, өлгий нь шаардлага хангахгүй, импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүнд тавих хяналт сул байгаагаас нярай хүүхэд арьсны харшил, хорт хавдраар өвчлөх зэргээр эрүүл мэнд нь хохирсоор буй. Тиймээс СХЗГ нь Нэхмэлийн хүрээлэн, ЭХЭМҮТ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эх хүүхдийн II амаржих газруудтай хамтран судалгаа хийж, амаржих газарт хэрэглэх нярай хүүхдийн даавуун хэрэглэл болон өлгийний стандартуудыг боловсруулан Стандартчиллын үндэсний зөвлөлөөр батлуулжээ. Тухайлбал, “Амаржих газарт нярай хүүхдэд хэрэглэх даавуун бүтээгдэхүүн техникийн шаардлага MNS 2012” стандартад амаржих газарт төрсөн нярай хүүхдийг эх барьж авч өлгийдөхөд ариун даавуу буюу эхийн даавуу, өлгийн даавуу, өлгий зэрэг байх ёстой гэж заажээ. Эдгээр нь хөвөн давуун материалтай байх ёстой гэнэ. Түүнчлэн нярай хүүхдийн даавууны задгай ирмэгийг нугалахгүйгээр захлах машинаар бүтээгдэхүүний өнгөн талаас хэрж оёсон байх бөгөөд хэрээс оёдлын өргөн 0.5 см-ээс багагүй байх аж.

Эх сурвалж:Өдрийн шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top