Дуучин, жүжигчин Жессика Симпсон саяхан охинтой болсон билээ. Тэгвэл дуучин бүсгүй дахин хөл хүнд болсон байна. Тэрбээр өдгөө хоёр сартай жирэмсэн гэдгийг ойрын эх сурвалж нь сэтгүүлчдэд мэдээлжээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар дуучин маань удахгүй төрөх хүүхдээ төлөвлөж амжаагүй гэнэ. Нэгэнт жирэмсэн болсон тул төрүүлэх болно. Түүний турах гэж хичээсэн зүтгэл нь талаар болсонд харамсаж байгаа гэдгийг мөн сэтгүүлчдэд "шивнээд" амжжээ.
А.Маша

Сэтгэгдэл ( 0 )