НИТХ-аар Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан Хангарьд ордны Хуралдааны танхимд хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2013 оны нийгэм эдийн засгийн зорилт, Нийслэлийн өмчөөс хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт, ирэх онд хийгдэх газар зохион байгуулалтын төлөвлөгөө,  Концессын зүйлийн жагсаалт болон ирэх оны нийслэлийн төсөв зэрэг асуудлыг  хэлэлцэн батлах юм.

Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2013 оны нийгэм эдийн засгийн зорилтыг танилцууллаа. Энэхүү зорилт нь 5 бүлэг 123 заалттай. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 5А хөтөлбөрийн хүрээнд боловсруулжээ.

Энэ үеэр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн, НИТХ-ын тэргүүлэгч Д.Батбаяраас цөөн зүйлийг тодрууллаа.

-2013 оны төсвийн тодотголыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэж байна. Танай бүлгийн хувьд энэ удаагийн чуулганд ямар байр суурьтай оролцож байгаа вэ?

-Манай бүлэг уржигдар бүлгийн хуралдаанаа хийж Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бүхэлд нь дэмжье гэсэн шийдвэрийг гаргасан. Өмнө гарч байсан мөрийн хөтөлбөрүүдийг бодвол энэ удаагийн мөрийн хөтөлбөр шинэчлэлийн бодлогоороо түлхүү, далайцтай 2 их наяд төгрөгийн төсвийг хэлэлцэж байгаараа онцлог байна. Ирэх оны төсөв иргэддээ хүрсэн нийслэлийн иргэдэд тулгамдаад байсан амин чухал олон олон асуудлыг шийдэж байгаагаараа онцлог байгаа учраас бид дэмжих байр суурь дээр нэгдсэн.

-Танай бүлгээс ирэх оны төсвийн хэлэлцүүлэгт ямар ямар саналуудыг гаргасан бэ?

-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Засаг даргын мөрийн хөтөлбөрт заасан арга хэмжээг жил бүрийн хуваарьтайгаар ач холбогдлоор нь эрэмбэлэх, хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр бүрдүүлэх арга хэмжээг авах, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ажлыг аажмаар хувьчлах, хувийн үйлчилгээ хангамжийн тогтолцоонд шилжүүлэх, төрийн ажил үйлчилгээний шуурхай ил тод байдлыг хангах, 2013 оноос жил бүрийн төсөв төлөвлөгөөний эдийн засаг-санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдэд шалгуур үзүүлэлтийг тодорхой тогтоож ажиллах, улмаар жил бүрийн хөгжлийн зорилт, төсвийг онцлох сэдэвтэй өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэхэд чиглүүлэн ажиллая гэсэн саналыг гаргаж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулгад хүргүүлсэн.

- Тодруулага өгсөнд баярлалаа

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top