Дэлхий нийтээрээ жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд “ДОХ-той тэмцэх өдөр” болгон өнгөрүүлдэг уламжлал тогтоод багагүй хугацааг өнгөрүүлээд буй. Энэ өдрийг угтан маргааш Хамтдаа сэргийлье! “Таны сонголт-Бидний ирээдүй” үзэсгэлэн, нээлттэй өдөрлөг Монголын уран зургийн галерейд 12.30 цагаас эхэлнэ. Үзэсгэлэнд ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон үндэсний төрийн болон төрийн бус байгууллага хамт олон өөрсдийн боловсруулан хэвлэж гаргасан мэдээллийн зурагт хуудас, товхимолоо энэ үзэсгэлэнд тавих юм байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )